Ирэх долоо хоногт нийт 9 000 тн дизель түлш хилээр орж ирнэ
2023-12-01

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

 

 

Хөдөө аж, ахуйн салбарт

Энэ жил Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь зудын өндөр эрсдэлтэй гэдэг тооцооллийг мэргэжлийн байгууллагууд гаргасан. 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 аймгийн 22 сум цагаан зудтай, 8 аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн байна.

Мөн улсын хэмжээнд нийт 190,1 мянган малчин өрхөд 69,1 сая мал өвөлжиж, 17,2 сая толгой мал эргэлтэд оруулах урьдчилсан тооцоолол бий. Үүнээс 18,8 мянган малчин өрхийн 7,8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн нь өмнөх оноос 1,9 сая толгойгоор буурсан.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 85,7 хувьтай хангагдаад байгаа бол аймаг сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт 78.5 хувьтай бэлтгээд байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 70,0 мянган тн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоод байна.

 

Махны нөөц

 

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөх ажил хийгдэж байна.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа 44 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээг байгуулж, экспортолсон махны тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний үхэр, хонины махыг бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш арга хэмжээ”-г энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийг дуустал хугацаанд 9-11 байршилд зохион байгуулж байна.

 

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил

 

Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 52 зуух, 39 турбогенератор ажиллаж байна. Системийн горим ажиллагаа хэвийн байна.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ боловсруулалтаар 2023 оны эхний 10 сарын өссөн дүнгээр 8,7 тэрбум кВт.ц хүрч, өмнөх жилээс 6.2 хувиар өссөн бол нийт хэрэглээ түгээлтээр 7,9 тэрбум кВт.ц хүрч, өмнөх жилээс 6.6 хувиар өссөн. Нийт хэрэглээ боловсруулалтын 77.5 хувь буюу 6,7 тэрбум кВт.ц-ийг дотоодын эх үүсвэрүүдийн боловсруулалтаар хангаж, 22.5 хувь буюу 1,9 тэрбум кВт.ц-ийг импортоор авсан.

2023-2024 оны өвлийн их ачааллын үед Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оны өвлийн оргил ачааллаас 93 МВт буюу 6 хувиар өсөхөөр байна.

 

Шатахууны нөхцөл байдал

 

ОХУ-ын Засгийн газар тус улсын нөхцөл байдлаас үүдэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоолоор дэлхийн улс орнуудад нийлүүлэх шатахууны экспортдоо тодорхой хугацаагаар хязгаарлалт хийсэн.

Манай улсын хувьд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулсны үр дүнд шатахууны хязгаарлалтад орохгүйгээр экспортоор шатахуун хүлээн авах зохицуулалт хийж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс экспортын ачилт эхэлсэн.

2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд импорт хийгдээгүй бөгөөд энэ үеийг өмнө бүрдүүлсэн нөөцөөрөө хангасан.

Дизель түлшний талаар: Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102.6 мянган тн дизель түлш импортоор орж ирснээс ОХУ-ын “Роснефть” компаниас 57.4 мянган тн, “НефтеХимСервис” компаниас 17.3 мянган тн, бусад нийлүүлэгчдээс 26.5 мянган тн, БНХАУ-аас 6.1 мянган тн тус тус импортолсон байна.

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ОХУ-аас нийт 581 шатахуунтай вагон замд явж байгаагаас 399 нь дизель түлштэй вагон /22,320 тн/, 182 нь автобензинтэй вагон /10,920 тн/ байгаа бол Сүүлийн 3 хоногт 113 вагон буюу 6,780 тн дизель түлш татан аваад байна.

Түүнчлэн БНХАУ-аас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3500 тн дизель түлш орж ирснээс гадна 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна.

Shuud.mn
Сонин хачин
larbi:
EMOUVANT TEMOIGNAGE DE PRET SANS AUCUN FRAIS Bonjour à tous, Info : Larbi-finance@hotmail.com C’est avec émotions que je fais ce merveilleux témoignage à l’endroit de ce généreux Prêteur au grand cœur qui n’a pas hésiter à me faire un crédit entre particulier en 72h SANS PAYER UN CENTIME c’est incroyable. Veuillez le solliciter pour toutes vos demandes de prêt en toute sécurité SANS FRAIS DE DOSSIER NI DE NOTAIRE NI D’ASSURANCE NI DE VIREMENT même pour les personnes Fiché et interdit bancaire. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com
2023-12-05
DR. ADITYA:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-12-03
DR. ADITYA:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-12-03
SEKSDN80955877
2023-12-02
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-01