АНУ-ын Монтана мужийн захирагч Грег Жанфорте тус мужид ТикТок сүлжээ ашиглахыг хориглосон хуульд энэ оны тавдугаар сард гарын үсэг зурж, энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс үйлчилж эхэлнэ гэж мэдэгдэж байлаа.
ТикТок сүлжээг Монтана мужид хориглосон энэ шийдвэрийг АНУ-ын Тойргийн шүүгч Дональд Моллой 11 дүгээр сарын 30-ны өдөр хүчингүй болгосон байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ТикТок сүлжээг ашиглахыг хориглосон энэ хууль нь хэрэглэгчдийн үг хэлэх эрх чөлөө, үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна гэж шүүгч үзжээ.
Монтана муж ТикТок сүлжээг хориглох тухай хуулийг баталсны дараа 2023 оны тавдугаар сард ТикТок сүлжээ үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэн Монтана мужийн эрх баригчдын эсрэг шүүхэд гомдол гаргаснаар шүүгч ийнхүү дээрх шийдвэрийг гаргасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |