Израилын Батлан хамгаалах армийн сөнөөгч онгоцууд Газын зурвас дахь Палестины хэт даврагч ХАМАС хөдөлгөөний объектуудад цохилт өгч байгаа талаар армийн хэвлэлийн алба Телеграм суваг дахь албан ёсны хаягаараа дамжуулан мэдээлжээ.
"Яг одоо Израилын Батлан хамгаалах армийн сөнөөгч онгоцууд Газа дахь ХАМАС бүлэглэлийн террорист объектуудад цохилт өгч байна" хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна. Хэвлэлийн албаны мэдээлснээр, агаарын цохилт эхэлсний дараа Газын зурвасаас холгүй орших Израилын Холит, Суфа, Нир-Ицхак суурингуудад агаарын түгшүүрийн дохио дугарчээ.
Израилын арми эвлэрлийн нөхцөлийг зөрчсөн гэж ХАМАС-ыг буруутган, 12 дугаар сарын нэгний өглөө байлдааны ажиллагаагаа сэргээсэн байна. Аль Хадат сувгийн мэдээлснээр, гал зогсоох, хүмүүнлэгийн эвлэрлийн хугацаа дууссан, ХАМАС энэ хугацааг сунгах талаар мэдэгдэл хийгээгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |