УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа нийгмийн сүлжээндээ "Авлигийн эсрэг тэмцлийг дэмжинэ.Авлигийн дагнасан шүүхийг дэмжихгүй.Онцгой Бүрэн эрхт комисс гэгчийг байгуулж олон мянган иргэнээ хэлмэгдүүлж,цаазаар авч байсан хар түүхийн балгийг одоо хүртэл арилгаж дуусахгүй бна.Давж заалдах эрхгүйгээр яллах нь АРДЧИЛЛЫН ТОМ УХРАЛТ БОЛНО ШҮҮ.Авилгын үр дагавартай тэмцэх гэхээсээ шалтгаантай нь тэмц.Төр ингэж том бизнес хийхээ л больчих.Алтан загасны үлгэрийн эмгэн шиг яг алаад өгөх гэсэн чинь ийм ч эрх мэдэл дутлаа,тийм ч юм хэрэгтэй гэдгээ одоо больж үз" хэмээн бичсэн байна.
Авлигийн эсрэг тэмцлийг дэмжинэ.Авлигийн дагнасан шүүхийг дэмжихгүй.Онцгой Бүрэн эрхт комисс гэгчийг байгуулж олон мянган иргэнээ хэлмэгдүүлж,цаазаар авч байсан хар түүхийн балгийг одоо хүртэл арилгаж дуусахгүй бна.Давж заалдах эрхгүйгээр яллах нь АРДЧИЛЛЫН ТОМ УХРАЛТ БОЛНО…
— Odontuya Saldan (@OdontuyaS) December 1, 2023
Уншиж байна |