Украины тусгай алба Буриадын төмөр замыг дэлбэлжээ
2023-12-01

Буриадын нутаг дэвсгэр дээр байх, Байкал-Амурын төмөр замын Северомускийн хонгилд 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө гал гарчээ. Delfi агентлагийн мэдээлснээр, тухайн үед хонгилоор өнгөрч явсан ачааны галт тэрэгний цуваанд байсан түлштэй цистерн шатсан байна. 

 

Гал гарсан шалтгаан нь дэлбэрэлт байсан, энэ дэлбэрэлтийг Украины тусгай алба зохион байгуулсан гэж "Украины үнэн" сонин мэдээлжээ. Энэ сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, галт тэрэг хонгилоор явах үед дөрвөн дэлбэрэх төхөөрөмж ажилласан гэнэ.

 

Буриадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх энэ зам нь Орос, Хятадыг холбосон төмөр замын харилцааны цорын ганц зам юм. Энэ замыг Орос улс цэргийн хангамж нийлүүлэлтийн зорилгоор ч ашигладаг бөгөөд улмаар Украиын тусгай албаныхан энэ дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж эх сурвалж өгүүлжээ. Гэхдээ Украины Тусгай алба энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.

 

Харин Оросын талын мэдээлснээр кабель сүлжээний богино холболтын улмаас гал гарсан гэнэ. Галын улмаас гурван цистерн шатаж, замын нэг хэсэгт 200 метр урттай кабель шугам шатжээ.

 

Северомуйскийн хонгил нь Орос дахь хамгийн урт хонгил бөгөөд 15 343 метр үргэлжилдэг. Анх 1977 онд барилгын ажлыг нь эхэлж байсан энэ хонгилыг 26 жилийн дараа буюу 2003 онд ашиглалтад оруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tamir:
Буриад Украинаас холбоогүй
2023-12-02
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-01
Болд:
Украйн гэхэд арай л хол юм даа. Оросын тусгай албадын хаагуур ньгараад Буриад хүртэл явсан байх вэ. Арай л үнэмшилгүй
2023-12-01
Tamir:
Буриад Украинаас холбоогүй