УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өвөлжилт эрт хүндэрлээ. Хаа хаанаа тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. Малын хөлийн татварыг хөнгөлөх чөлөөлөх боломж байгаа юу? Малчид тарган байгаа малаа нядалж эхлээд байна. Мах бэлтгэлийн асуудалд хэрхэн анхаарч байна. Малчдын эрүүл мэндийн асуудалд хэрхэн анхаарах вэ?
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Малын хөлийн татварын чөлөөлөх эсэх асуудлыг тухайн орон нутгийн ИТХ-аар шийдвэр гаргадаг. Нөөцийн мах бэлгэлт 42 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Нийслэл хариуцаж байгаа.
Шадар сайд С.Амарсайхан: Эрүүл мэндийн яам, аймаг орон нутгийн байгууллагууд хамтран ажиллаж байна. УОК-ын хуралдаанаар салбарын сайд нарт үүрэг даалгавар өгсөн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Өвөлжилт хүндэрсэн үед хөдөөгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх албан даалгавар гаргаад биелэлтийг хянаж ажиллаж байна. Отроор өвөлжих иргэдийн судалгааг яаралтай гаргуулах чиглэл өгсөн. Мөн бас нэг асуудал байгаа нь эмнэлгийн түргэн тусламжийн машингүй 50 сум байгаа.
Уншиж байна |