Зэвсэг, хар тамхи, цагаачид, хүний наймаатай тэмцэх олон улсын тусгай ажиллагааг Испани улс тэргүүлэн явуулжээ. Энэ ажиллагааны хүрээнд 566 хүнийг баривчилж, 163 хэрэг нээсэн гэж Испанийн Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
"Тусгай ажиллагааны "Шуурхай хэсэг" Европолын дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 13-18-ны хооронд явагдсан. Энэ ажиллагаанд 26 орны 22 мянга гаруй цагдаагийнхан оролцож 566 хүнийг баривчлан саатууллаа" гэж Испанийн Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Яамны мэдэгдсэнээр, баривчлагдсан хүмүүсийн 218 нь цагаачдыг хууль бусаар зөөсөн, 186 нь хууль бус хар тамхины наймаа, 69 нь зэвсгийн хууль бус наймаа, 89 нь бусад гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна. Мөн ажиллагааны үеэр 310 галт зэвсэг, нэг тонн орчим хар тамхи хураан авчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |