Өмнөд Солонгост нохойн мах хориглохыг эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлджээ
2023-12-01

Өмнөд Солонгосын эрх баригчид нохойн мах хүнсэнд хэрэглэх хуулийн төслийг боловсруулж, 2027 он гэхэд энэ төрлийн махыг хэрэглэхийг нэг мөр хориглохоор зэхэж байгаа юм. Харин үүнийг хүнсэнд хэрэглэх зорилгоор нохой үржүүлгийн ферм эрхэлдэг хүмүүс эсэргүүцэн хэдэнтээ жагсаал цуглаан хийж байв. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 30-ны өдөр 200 орчим фермер хүнсэнд хэрэглэх зорилгоор нохой үржүүлэх, худалдахыг хориглох хуулийн төслийг эсэргүүцэн, Сөүл хотноо жагссан байна. Зарим фермер ачааны машиндаа нохойн ачин, Ерөнхийлөгчийн захиргааны ордны гадаа нохдыг сул тавих гэж оролдсон ч цагдаагийнхан тэднийг саатуулжээ.

 

Улмаар Ерөнхийлөгчийн ордон руу ойртох гэсэн эсэргүүцэгчдийг цагдаагийнхан зогсоож, хашаа хайс босгосны дараа эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсан байна. 

 

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Солонгосын нохойн мах үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Жу Ён Бон "улс төрчид аль нэг салбарыг хаах, эсвэл хүн юу идэхийг шийдэх эрхгүй" хэмээн мэдэгджээ. Өмнө нь тэрбээр Ерөнхийлөгчийн захиргаа болон хуулийн төсөл санаачлагчдын офисын гадаа хоёр сая нохой сул тавина гэж сүрдүүлж байв. 

 

Улмаар пүрэв гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Жу Ён Бон болон өөр хоёр оролцогч цагдаагийнханд саатуулагджээ.

 

Эсэргүүцэл дагуулсан хуулийн төслийн талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын эрх баригч нам хоёр долоо хоногийн өмнө зарлаж байлаа. Энэ хуулийн төсөлд тусгаснаар, Өмнөд Солонгост 2027 он гэхэд нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох юм байна. Нохой үржүүлэх фермийн эзэд, нохой мах худалддаг лангуу, дэлгүүр, нохой махаар хоол хийдэг зоогийн газрын эздэд гурван жилийн хөнгөлөлттэй хугацаа, санхүүгийн тусламж олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Харин хууль зөрчвөл тав хүртэлх жилийн ял эсвэл 38 мянган доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж. 

 

Хуулийн төсөл санаачилагчид нохойн мах хориглох саналыг сөрөг хүчин болон олон нийт дэмжсэн гэж онцолж байсан юм. 2022 онд хийсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 64 хувь нь нохой мах хүнсэнд хэрэглэхийг эсэргүүцсэн бол найман хувь нь л нохойн мах идсэн гэж хариулж байжээ.  Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан 2022 оны мэдээллээр тус улсад жил бүр 388 мянган нохойг хүнсэндээ хэрэглэдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Zass tenegt nohoi bnu honi bnu hamaa yu bna. Amttai bied sain bol yasan ch yadag ym
2023-12-01
зочин:
пөөх 2сая нохой идэх гээд торлоод байж байгаа байх нь . Монголчууд харин нохойг идэхгүй цээрлэж хүн чанар нь зулгаана. Бид бас энэрэнгүй үзэлтэнгүүд байна шүү тээ!!!
2023-12-01
Haha:
Zass tenegt nohoi bnu honi bnu hamaa yu bna. Amttai bied sain bol yasan ch yadag ym
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-01
Зочин:
Яг хятад шиг нохойн мах иддэг хятад царай хятад санаа хятад ямаан омогтой хятадын үлдэгдлүүд мөн дөө.
2023-12-01