УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Бүх зам Ром ордог гэдэг шиг өнөөдрийн гарч байгаа бүх хулгай МАН-ын цагаан байр руу очно. Нүүрсний хулгайн 40 их наяд нь үнэн шүү дээ. Нүүрсний хулгай чинь тээврийн хулгай байхгүй юу. 3 сая төгрөгөөр тээвэр хийж байсныг 120 сая төгрөг болгосон. 29 км газарт хулгай хийгдсэн. 20 тэрбумын авлигын асуудлыг 20 сая төгрөгөөр торгож байна. Хэн итгэх вэ дээ. Шүүх үнэн зөвийг шийдэх ёстой болохоос хурдан шийдэх ёстой биш шүү. Хугацаанаас болж хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Нүүрсний түр хороонд Б.Пүрэвдорж гишүүн байх ёстой. Нам нь оруулахгүй байх шиг байгаа юм. Тодорхой ханш яриад байгаа. Б.Пүрэвдорж гишүүн авлигын тоо яриад байгаа. Яг хажууд нь лаа асаагаад хараад зогсож байсан юм шиг. Эхний сонсголын үеэр АН-ынхан их байгаа. Хоёр дахь шатны сонсгол дээр АН-ынхан өөрсдөө гайхах байх. Битгий болиорой гэж хэлээрэй. Манай намынхан олноороо дуудагдана. Манай намынхныг битгий хамгаалаарай. Нам дамжих хулгай хийдгээ болих хэрэгтэй.