Саша Теофанов: Монголын хөлбөмбөгчдөд өсөж дэвжих боломж байна, тэд илүү амжилтад хүрнэ
2023-12-01

ОХУ-ын зохиолч, нийтлэлч Ольга Тамайо Монголд амьдрах хугацаандаа манай улсад амьдарч, ажиллаж буй гадаадын иргэдтэй уулзан, Монголын талаарх сэтгэгдлийг нь хуваалцжээ. Энэ удаад Сербийн иргэнтэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.


Зөвхөн аялах, зугаалах зорилгоор биш харин ажиллаж, амьдрах гэсэн гадаадын иргэд Монголыг зорин ирэх нь нэмэгджээ. Хөгжиж буй Улаанбаатар хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг харж болно. Тэдний нэг Саша Теофанов. Хөлбөмбөгчин, Сербийн эртний хот болох Панчевогийн уугуул. Тэр 2023 оны гуравдугаар сард Хөлбөмбөгийн холбооны урилгаар Монголын нийслэлд иржээ. Тэр 33 настай, 25 жил хөлбөмбөгөөр хичээллэж байгаа. Монголд ирэхээсээ өмнө Европ, Ази, Африкийн орнуудад ажиллаж байсан аж. Саша Шри-Ланкад хийсэн гэрээ нь дууссаны дараа Улаанбаатарт иржээ. Тэр Монгол түүнийг хэрхэн гайхшруулж, баярлуулж, сорилттой нүүр тулгаж, санаашруулсан талаар ярьсан юм. 

Гайхшруулсан нь 

Саша Теофанов: Монголын хөлбөмбөг ихээхэн онцлогтой, бид Серби, ер нь Европт дасал болсон тоглолтын хэв маяг, тактик, стратеги нь өөр. Миний хувьд дасал болсно араг нь тоглолтын үеэр тактикт илүүтэй анхаардаг бол энд багийн тоглогчдын хурд ихээхэн ач холбогдолтой. Монголын хөлбөмбөгт ийм хурд хэмнэл байхыг хараад би их гайхсан. 


Баярлуулсан нь 

Саша: FC Ulaanbaatar  багийнхан намайг ах дүү шигээ л хүлээж авсан. Энэ нь үнэхээр их баярлуулсан. Шинэ оронд ирэхэд найрсагаар хүлээн авна гэдэг маш чухал. Гэхдээ намайг баярлуулсан үйл явдал ганцхан энэ биш. Би легионер болсноос хойш манай баг олон улсын тэмцээнд хоёронтоо ялалт байгуулсан, өмнө нь Монголын түүхэнд байгаагүй амжилт. Энэ жил бид Макао, Тайванийн багийг ялсан. Үнэхээр их баярласан. Миний харж байгаагаар, Монголын хөлбөмбөгчид хөгжих дэвших боломжтой, тэд илүү их амжилтад хүрч чадна. 

Монголд ирэх болсон нь 

Саша: Бүх зүйл санаандгүй л болж өнгөрсөн. Хөлбөмбөгийн сезон хооронд би Шри-Ланкаас төрөлх Сербидээ очоод байсан юм. Тэнд миний найз, өмнө нь Монголд гэрээгээр ажиллаж байсан хаалгач байдаг. Манай тэр найзтай Монголоос холбогдож, Улаанбатарын багт тоглох тоглогч хайж байгаа гэж дасгалжуулагч хэлсэн юм билээ. Энэ талаар манай найз надад хэлээд, намайг FC Ulaanbaatar-ийн дасгалжуулагчид танилцуулсан. Дасгалжуулагч миний талаар судлаад, дараа нь цахимаар ярилцлагад урьсан юм. Ингээд л би Улаанбаатарын багт тоглох урилга хүлээн авсан даа. 

Сорилт 

Саша: Монголд ирэхээсээ ч өмнө энэ улс бол Чингис хааны өлгий төдийгүй дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг гэж мэддэг байсан. Харин Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Ийм сорилттой нүүр тулахдаа бэлтгэлтэй ирсэн. Шинэ адал явдал, шинэ сэтгэгдэл мэдрэхийг ихэд хүсэж байсан юм. Хэдийгээр гурван сар гарсан ч Монголд хүйтэн өвөл үргэлжилж байхад би ирсэн юм. Хаа сайгүй цасаар хучигдсан байхыг харж, амьдралдаа хэзээ ч үзээгүй хүйтнийг мэдэрсэн. Үнэхээр сэтгэл хөдөлгөж байлаа. Гэхдээ Өмнөдийн, Балканы хүн надад -20 хэмийн хүйтэнд амьсгалах гэдэг анхандаа үнэхээр л хүнд байлаа. Би хүйтэн гэдгийг мэдэж байсан ч ийм хүйтэн байна гэж төсөөлөөгүй. Гэхдээ хоёр долоо хоногийн дотор орчиндоо дасаж, хэвийн амьсгалж сурсан. 


Сорилт ингээд ч дуусаагүй. Депресс бол сул дорой хүмүүсийн санаанаасаа зохиосон зүйл гэж би боддог байлаа. Өөрөө ийм байдалд орно гэж огт төсөөлж явсангүй. Гэвч Монголд ирээд л амьдралдаа анх удаа депресс гэж юу болохыг ойлгосон. Үүний шалтгаан нь нутгийн хатуу ширүүн уур амьсгал байсан юм. Улаанбаатарт өвөл хэдэн сараар үргэлжилдэг, тавдугаар сард ч цас орж байдаг гээд бод доо. Тавдугаар сард цас ордог биш харин хоёрдугаар сард мод цэцэглэдэг, зөөлөн дулаан уур амьсгалтай өвөлд дассан гадаадын хүнд эндэхийн өвөл ингэж удаан үргэлжилэх нь сэтгэлзүйд нь үнэхээр хүчтэй нөлөөлдөг юм билээ. 


Замбид ажиллаж байхдаа хэт халууны хүнд бэрхийг даван туулах шаардлагатай болж байсан. Мөн л дасан зохицоход хоёр долоо хоногийн хугацаа шаардагдаж байлаа.

Гэхдээ танд гэж хэлэхэд, Сербийн оршин суугч миний хувьд Африкийн аагим халуун Монголын хүйтэнтэй харьцуулахад тэсвэрлэж болохоор байсан шүү. 

Инээд хүргэм 


Саша: Бусад орнуудаас Монголыг ялгах цорын ганц ялгаа нь хүйтэн, хатуу ширүүн уур амьсгал биш. Энд биднийг, гадаадын иргэдийг нэг төрлийн эмэгтэйчүүд маш их хүрээлдэг.

Сербийн хөлбөмбөгчид бид тэднийг өөр хоорондоо ярихдаа “хантерка” гэж нэрлэдэг юм, өөрөөр хэлбэл гадаад хүмүүсийг ангуучилдаг эмэгтэйчүүд. Мэдээж Африкт ч ийм байдал ажиглагддаг л даа, гэхдээ Европт би ийм байдал огт харж байгаагүй. Монголын охид бүсгүйчүүдийн дунд сайхан бүсгүйчүүд олон байгаа, үүнтэй маргах юмгүй. Харин өөр орны эрчүүдэд наалдаад байдаг нь, зөөлнөөр хэлвэл инээд хүргэдэг. 


Сэтгэл хөдөлгөм ...


Саша: Эндэхийн үндэсний хоол бол үнэхээр гайхалтай, сэтгэл хөдөлгөм. Энгийн хэрнээ маш амттай хоолтой. Бас монгол хоол сербийнхтэй их төстэй, мах ихтэй, үхрийн мах, хонины мах гээд экологийн цэвэр бэлчээрээс шууд ирсэн мах хоолны гол орц нь байдаг. Монгол зөвхөн амттай хоол сэтгэл хөдөлгөөд байдаг юм биш. Энд цагийг таатайгаар өнгөрүүлэх олон газар бий. Улаанбаатар клуб, баар гээд шөнийн амьдрал өрнөх олон газар бий. Хотоос гарвал гайхалтай байгаль, Алтайн уулсаас эхлээд Говь хүртэл үзэж харах сайхан газар мундахгүй. 


Би амьтанд хайртай, мөн дэлхийн түүхийг их сонирхдог. Харин Монголд ирснээр Чингис хааны эх орны бүх сайн сайхныг судалж, тэмээ, морь, ямаа, зээр, бүргэдийг амьтны хүрээлэнгээс биш онгон байгальд харах боломжтой. 

Хэн нэгэн надаас “Монгол руу аялах эсвэл ажиллахаар ирвэл зохимжтой юу” гэж асуувал би эргээлзэлгүй ”тийм” гэж хариулна. Мэдээж, урт өвөл болдог, өвөл нь маш хүйтэн гэдгийг мартаж болохгүй. 

Ярилцсан:  Ольга Тамайо
Фото: Саша Теофановын архиваас 

 

Shuud.mn
Сонин хачин
Нэр:
Сайхан серб
2023-12-09
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-01
Яана даа монгол хүүхнүүд
2023-12-01