Иерусалимд 11 дүгээр сарын 30-ны өглөө хоёр алан хядагч автобусны буудал дээр гал нээсний улмаас хоёр хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг The Jerusalem Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр алан хядагч гал нээсний улмаас 24 настай эмэгтэй, 74 настай эрэгтй амиа алдаж, долоон хүн шархаджээ. Израилын хууль сахиулагчид хэргийн газарт яаралтай ирж, алан хядагчдыг устгасан байна.
Алан хядах ажиллагааны үеэр шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн долоон хүний тавынх нь биеийн байдал хүнд байгаа гэж Иерусалимын эмнэлгийн түргэн тусламжийн алба мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |