Хятадын Шаньдун мужийн Вэйхай хотын Тэнгисийн хэрэг эрхлэх газар хоёр AR500 нисгэгчүй нисдэг тэрэг хүлээн авчээ. Энэ нь нисгэгчгүй нисдэг тэргийг Хятадад ашиглаж эхэлж байгаа анхны тохиолдол гэж CCTV мэдээлсэн байна.
Нисдэг тэргийг Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпораци бүтээжээ. Эдгээр нисдэг тэргийг гурван талаараа тэнгисээр хүрээлүүлдэг, Шаньдун мужийн хамгийн урд хэсэгт байх Чэншаньтоуг тойрсон далайн усанд ажиглалт хийхэд ашиглах юм байна. Нисдэг тэрэгний урт нь 7,33 м, өргөн нь 1,58м, өндөр нь 2,43 м хэмжээтэй аж. Даац нь 75 кг, алсын удирдлагын хамгийн дээд радиус нь 150 км, 150км/цаг хүртэлх хурдтайгаар 400 км замыг туулах чадвартай аж.
Эдгээр нисгэгчгүй нисдэг тэрэг нь фото цахилгаан модуль, тэнгисийн хөлгүүдийг автоматаар таних систем болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглогджээ. Мөн 8 баллын буюу секундэд 17,2-20 метр хүрэх салхитай үед ч даалгавраа гүйцэтгэх боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |