УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөгжлийн банкны сонсголын үр дүн хаана байна. Дунд шатны хэдэн албан тушаалтнууд л ял авсан. Нүүрсний хэрэг 40 их наядын хулгай байна гэдэг тооцооллыг гаргаж ирсэн. Орлогоо хилийн цаана алдсан гэдгийг ярьсан. Гэтэл бүтэн жилийн хугацаанд шүүх дээр шийдвэрлэсэн юм алга. Эрдэнэтийн 49 хувийн хулгай 7 жил болоход шийдвэрлэгдээгүй, сая шүүх хурал нь хойшлогдсон. ХХБ-ны эзэн САХАЛ Эрдэнэбилэг Монголбанк, Сангийн яамыг тухайн үед кассын машин шиг ашиглуулж байсан. Засгийн газрын хуралдаанаар оруулаад нууцалсан гэрээнээс НЭГ их наядын хулгай хийсэн байдаг. Одоо үүнийг 2 жил хөөцөлдөж байж нууцаас гаргуулсан. 3 жилийн хугацаанд ханшийн эрсдлийг Монголбанк үүрсэн. Үр дүн нь Эрдэнэтийн 49 хувийн хулгай хэрэг ДОЛООН жил болоход яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ? Нүүрсний сонсголын дараа асуудал шийдэгдэхгүй юм биш биз. Авлигыг хэргийг хоёр шатны шүүхтэй болсноор хэрэг гээгдэхгүй байх баталгаа байна уу, хүн хэлмэгдүүлэхгүй гэдэг баталгаа байна уу, хүлээгдээд байгаа том хэргүүд шийдэгдэх үү" гэсэн асуултад ХЗДХ-ийн сайд хариулт өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд таны хэлсэн том хэмжээний авлигачид анхан шатны шүүх дээр таны хэлсэнчлэн цаг хугацаа хожиж, ял завшдаг схем рүү орсон. Тэрбум, их наяд төгрөгийн хулгайчид хэдэн сая төгрөгөөр торгуулаад л гараад байна. Дээд шүүх Монгол Улсын шударга ёсны эцсийн цэг мөн юм бол авлигачдад шударга ёсны нүүр царайгаа ил тод харуул гэж байгаа юм. Шүүх байгуулах хуулийг хамгийн их эсэргүүцэж байгаа нь нүүрсчид 40 их наядынхан байна лээ. Нэг нүүрсний машин дунджаар 250-400 сая юм билээ. 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон байна лээ шүү. Парламент бол худлаа ярьдаг газар биш. Энд ярьж байгаа зүйлээ хууль, шүүхийн өмнө нотолж чаддаг байх ёстой. Нүүрсний сонсголд Т.Доржханд гишүүн ГЭРЧЭЭР оролцох ёстой. Түр хорооны гишүүн ч гэрчээр дуудна гэж бодож байгаа. 40 их наяд төгрөгөө яаж тооцсон гэдгээ нотолж гаргах ёстой. Хуульч хуульч шиг эдийн засаг ч банкир нь банкир шиг байх ёстой" гэлээ.
Уншиж байна |