Израил энгийн иргэдийг Газын зурвасын хойд хэсэг рүү буцаахад бэлэн
2023-11-30

Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа эхлүүлсэн нөхцөлд Газын зурвасын хойд хэсэг рүү энгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Израилын эрх баригчид үзэж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америк, Израилын улс төрчид Газын зурвасын өмнөд хэсэг рүү олноор нүүдэллэсэн энгийн иргэдийг хамгаалах асуудлыг эрчимтэй хэлэлцэж байгаа бөгөөд зурвасын хойд хэсэгтц эргийн ажиллагаа дууссаны дараа энэ хэсэг рүү энгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, ХАМАС, Израилын хоорондын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс хойш үргэлжилж байна. Энэ хугацаанд Израилын талаас 1,4 мянган хүн амиа алдсан бол Палестины тал 15 мянган хүн амиа алдсан гэж мэдээлж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин