Дэлхий дээр байдаггүй улстай гэрээ байгуулсан Парагвайн сайд огцорчээ
2023-11-30

Парагвайн Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд Арнальдо Хавьер Чаморро Урбьет дэлхий дээр байдаггүй улстай хэлэлцээр байгуулсныхаа төлөө ажлаасаа халагджээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өөрсдийгөө "Кайласын нэгдсэн улс" хэмээн нэрлэдэг Кайласын индиуст байгууллагатай хамтран ажиллах тухай санамж бичигт Чаморро гарын үсэг зурсан тухай баримт бичиг 11 дүгээр сарын 29-ний өдөр ил болжээ. Энэ бичигт Парагвай болон индуист бүлэглэлийн хооронд "харилцан ойлголцол" тогтоосон хэмээн бичсэн байна. 

 

Ийм улс дэлхий дээр байхгүй бөгөөд энэ санамж бичиг нь Парагвайн хууль журмыг зөрчсөн тул хэлэлцээр хүчингүй гэж Парагвайн эрх баригчид мэдэгдсэн байна.

 

 ABC радиостанцад Чаморро ярилцлага өгөхдөө Кайласын Нэгдсэн Улс хөдөө аж ахуйн салбарт Парагвайд туслаж чадна гэж бодсоны улмаас 10 дугаар сарын 16-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэдгээ баталжээ.

 

Кайласын индиуст байгууллага өмнө нь ч өөрсдийгөө үндэстэн хэмээн нэрлэж, баримт бичиг үйлдэж байсан удаатай. Тухайлбал 2023 оны нэгдүгээр сард Америкийн Колорадо мужийн Денвер хоттой хэлэлцээр байгуулж, НҮБ-ын гишүүн биш ч НҮБ-ын чуулганд оролцож байв.  Өөрсдийгөө тунхагласан энэ орныг шашны тэргүүн Нитьянанда Парамашивам үүсгэн байгуулсан гэх бөгөөд түүнийг Энэтхэгт эрэн сурвалжилж байгаа аж. Учир нь тэрбээр хүчирхийлэн, бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Кайлас улсыг байгууллаа гэж мэдээ уншиж байсан
2023-11-30