Хенри Киссинжер 100 насандаа таалал төгслөө
2023-11-30

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга асан таалал төгсчээ. Энэ талаарх мэдээллийг ар гэрийнхнээс нь авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг дамжуулсан байна.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Хенри Киссинжер 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Коннектикут дахь гэртээ таалал төгсжээ. Тэрээр энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр 100 нас хүрч байв. 

 

Төрөхөд нь Хайнц Альфред Киссинжер гэсэн нэр өгч байсан Хенри Альфред Киссинжер 1923 оны тавдугаар сарын 27-ны өдөр төрсөн. Америкийн төрийн зүтгэлтэн, дипломатч, олон улсын харилцааны салбарын шинжээч юм. 1969-1975 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1973-1977 онуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа.

 

Бодит бодлогыг дэмждэг Киссинжер 1969-1977 онуудад АНУ-ын гадаад бодлогод ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр АНУ, ЗХУ-ын харилцааг сэргээх бодлогыг санаачлан хэрэгжүүлж, АНУ, БНХАУ-ын харилцааны эхлэлийг тавьсны дээр Вьетнамын дайныг дуусгах Парисын энхийн хэлэлцээрийг байгуулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zarim hun baharhmaar amidral tuulah yum
2023-11-30