Барилгын дээвэр дээр байрлах, дэлхийн хамгийн том усан санг Бали арал дээр байгуулахаар болжээ. Энэ усан сан 190 метр урттай байх бөгөөд 2025 оны сүүл гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Индонезийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Тодруулбал, Бали арлын Чангу наран шарлагын газрын эрэг дээр Magnum Residence Berawa хэмээх өндөр зэрэглэлийн байр, таван одтой үйлчилгээ бүхий орон сууц барьж байгаа аж. Энэ орон сууцны дээвэр дээр дэлхийн хамгийн том, 190 метр урттай усан санг байгуулах юм байна.
Өндөр зэрэглэлийн орон сууцанд далай руу харсан цонхтой, нэг унтлагын өрөөтэй байр 350 мянган доллар (монгол мөнгөөр 1,2 тэрбум төгрөг), далай руу харсан цонхтой, хоёр унтлагын өрөөтэй байр 590 мянган доллар (монгол мөнгөөр хоёр тэрбум гаруй төгрөг)-аар зарагдах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |