Хятадын Харбины цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд өвлийн аяллын нээлт болгон тун өвөрмөц тэмцээн зохион байгуулжээ. Энэ талаарх мэдээллийг МИР24 суваг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хайлиний "Цасан хотхон"-д оцон шувууны уралдаан зохион байгуулжээ. Оцон шувуунууд жижиг үүргэвч үүрэн нэгэнтэйгээ өрсөлдөн гүйсэн ч ихэнх нь бариандаа хүрч чадаагүй гэнэ.
Өхөөрдөм оцон шувуунууд уралдааныхаа үеэр өөрсдийг нь сонирхон харах олон жуулчдаас эмээгээгүйн дээр тэдэнтэй хамт дуртайяа зургаа авахуулж байсан гэж МИР24 мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Хэйлунжян мужийн нийслэлд болдог мөс, цасны наадам нь дэлхийн энэ төрлийн наадмууд дундаас томоохонд тооцогддог бөгөөд жил бүр олон сая жуулчин татдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |