Суугаа ажил умайн хоргүй хавдар үүсэхэд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ
2023-11-29

Хятадын Куньминий анагаах ухааны сургуулийн судлаачид суугаа ажил эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Энэ судалгааны үр дүн British Medical Journal  сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

 

Тодруулбал, өдөрт зургаа болон түүнээс цаг суух нь умайн хоргүй хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Умайн хоргүй хавдар нь хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдэд ихээхэн тохиолддог хоргүй хавдрын нэг төрөл юм. Ийм хоргүй хавдар үүссэн үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх нь бий, гэхдээ зарим эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр хэт их цус гарах, гэдэс хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. 

 

Умайн хоргүй хавдар үүсэх нь удамшлын шинж чанартай байдаг. Гэхдээ амьдралын эрүүл бус хэв маяг энэ хавдрыг үүсгэх хүчин зүйл болдог байна. Тиймээс суугаа хэв амяг умайн хоргүй хавдар үүсэхэд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд судалжээ. 

 

Судалгаанд 30-55 насны 6623 эмэгтэй оролцжээ. Эрдэмтэд оролцогчдын хүүхдийн тоо, анхны хүүхдээ хэдэн настайдаа төрүүлсэн, жирэмслэлтээс хамгаалах ямар арга хэрэглэж байгаа, хүнсний болон хөдөлгөөний зуршил, өндөр, жин гэсэн мэдээллүүдийг цуглуулсан байна. Түүнчлэн өдөрт хичнээн цаг унших, юм нэхэх, зурагт үзэх гэх зэргээр сууж өнгөрүүлдгийг асуужээ.

 

Үүний дараа суугаа өнгөрүүлдэг цагаас хамааран оролцогчдыг дөрвөн бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр бүлэгт өдөрт хоёроос бага цаг суудаг, хоёрдугаар бүлэгт 2-3,99 цаг, гуравдугаар бүлэгт 4-5,99 цаг, харин дөрөвдүгээр бүлэгт өдөрт зургаа болон түүнээс дээш цаг суудаг эмэгтэйчүүдийг багтаажээ. Ингээд судлахад суугаа байдлаар олон цагийг өнгөрүүлдэг эмэгтэйчүүдэд умайн хоргүй хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна. Өдөрт зургаан цагийг сууж өнгөрүүлдэг оролцогчид хоргүй хавдар тусах эрсдэл нь хоёр цагаас бага суудаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байжээ.

 

Эрдэмтдийн өгүүлснээр, суугаа хэв маягийн улмаас илүүдэл жин бий болдог, улмаар таргалалт нь умайн хоргүй хавдар үүсэх эрсдлийн нэг болдогтой холбоотой байж магадгүй гэнэ. Гэхдээ суугаа байдал умайн хоргүй хавдарт чухам ямар байдлаар нөлөөлдгийг нарийвчлан тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mary |Gabriel:
IT'S NEVER TOO LATE TO RECOVER WHAT YOU HAVE LOST TO SCAMMERS. HIRE BLISS PARADOX RECOVERY, A LICENSED HACK EXPERT FOR YOUR BTC/USDT RECOVERY, SPY ON A CHEATING PARTNER, LOANS, ETC. It's not just a story but I'm sharing with you from experience, tested and trusted with so much work they put together to ensure that you get what you have lost to scammers; BTC, USDT and so much more. Don't allow yourself to become a victim to scammers again trying to recover your what you have already lost to fraudsters. I'm telling guys, always verify before you engage with any Recovery Hacker you come across anywhere. BLISS PARADOX RECOVERY, a licensed hack expert, TESTED and TRUSTED recovery hackers anyone should work with, as the need be. It worked for me, they were able to recover my BTC worth $39k within 6-12 hours, funds that I lost last year, early 2022. Spread this message, you might be helping somebody. You can also reach out to them through: MAIL: BLISSPARADOXRECOVERY@AOL.COM WHATSAPP: +15714122170 SIGNAL NO.: +17276159030 TELEGRAM: @BLISSPARADOXRECOVERY
2023-11-30