Хятадад Төвөдийн уул хүрсэн төмөр замыг ашиглалтад оруулжээ
2023-11-29

Хятадад алслагдсан бүс нутгуудад хүрэх зам, дэд бүтцийг сайжруулах хүрээнд одоогоос 12 жилийн өмнө эхлүүлсэн төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж, Төвөдийн уул хүрсэн төмөр замыг ашиглалтад оруулжээ. 

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр, Сычуань-Цинхайг холосон төмөр замыг 11 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Нийт 238 км урттай энэ төмөр замыг барих ажил 12 жил үргэлжилжээ. Улмаар мягмар гарагт Сычуань мужийн Аба-Төвөд-Цяны өөртөө засах тойргийн Маосянь өртөөнөөс Чэнду хотыг чиглэн галт тэрэг замдаа гарсан байна. 

 

Төмөр зам туулахад бэрхшээлтэй, газар хөдлөлтийн улмаас бүтэц нь өөрчлөгдсөн газруудыг дайрах бөгөөд замд нь хулсны баавгай идээшилдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг тул амьтдыг үргээхгүйн тулд замыг хүрээлэнг тойруулан холоор тавьжээ. Төмөр зам уулаар дайрч өнгөрдөг тул замын талаас илүү хувь нь хонгилоор дайрч өнгөрдөг аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Хөөрхий дөө чинь МонголУлс бодчихоод байна шүү дээ.авилга,хулгайчдын барьсан барилга, замын түгжрэл, утаандаа баригдсан,ард түмэн гэж хэлээ амаа билүүдсэн арчаагүй ийм л хөөрхий дөө байна даа.
2023-11-30
Болд:
Хөөрхий төвд улс Их хятадын хөнжил дор уусах нь улам хурдасчээ
2023-11-30
Зочин:
Буддын шашинт төвд улс одоо хятадын нэг хэсэг болчихсон байна. 1920 оноос өмнө монгол яг төвд шиг шарын шашнаас өөр юу ч үгүй хоцрогдсон орон байсан. 1920 онд хувьсгал гарч монгол манжийн дарлалаас гарч монголоос хужааа нарыг хөөж шарын шашныг хориглож байсан.
2023-11-29