Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй. Ахлах ангийн сурагчдын амралтыг бага ангийнхны нэгэн ижил нэгдүгээр сарын 8-аас эхлүүлэх асуудлыг судалж байна" гэлээ.
Сануулахад, Боловсрол, шинжлэх ухааны яам 2023-2024 оны хичээлийн жилийн амралтын хуваариар хоёрдугаар улиралд найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амрахаар төлөвлөсөн. Тэгвэл ахлах ангийн сурагчдыг бага, дунд ангийнхантай хамт буюу ирэх нэгдүгээр сарын 8-аас эхлүүлэхээр судалж байгаа аж.
Уншиж байна |