Хятадын нүүрсний уурхайд нуранги болсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ осол мягмар гарагт болсон талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын зүүн хойд нутагт байх Хэйлунжан мужийн нүүрсний уурхайд уулын чулуулаг нурсны улмаас 11 хүн амиа алджээ. Осол болсон уурхай нь Heilong jiang Longmei Shuangyashan Mining компанид харьяалагддаг аж.
Осол мягмар гарагийн 14:40 цагт болсны дараа эрэн хайх, аврах ажлыг эхлүүлж, 18:20 цагт ажиллагааг дуусгажээ. Одоо осолтой холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн, осол гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |