ХАМАС, Израил сар гаруйн хугацаанд дайтсаны эцэст ХАМАС-ын олзноос хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилгоор Катар, Египетийн зуучлалтайгаар гал зогсоох хэлэлцээр хийсэн. Энэ тохиролцооны дагуу талууд дөрөв хоногийн туршид гал зогсоохоор болсон бөгөөд баасан гарагт эхэлсэн эвлэрэл даваа гарагт дууссан юм. Улмаар талууд эвлэрлийн хугацааг дахин хоёр хоногоор сунгаж байв.
Цаашлаад энэ эвлэрлийг дахин сунгаж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Израилын хэвлэлүүдийн мэдээлснээр, тодорхой санал гарвал 10-аас дээш өдрөөр гал зогсоох горимыг сунгах хувилбарыг Израил авч хэлэлцэж магадгүй, гэхдээ одоогоор ийм тодорхой санал гараагүй байгаа гэнэ.
Сөргөлдөгч талаас тодорхой санал тавьбал сайд нарын танхим, засгийн газраар хэлэлцүүлэн, эвлэрлийг сунгах боломжтой гэж үзэж байгаа талаар Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |