АНУ-ын Кентукки мужийн оршин суугч хоёр настай Исла Макнабб Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Түүнчлэн дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн нийгэмлэгийн хамгийн залуу гишүүн болсон талаар The Mirror мэдээлсэн байна.
Ислагийн аавын өгүүлснээр, охин долоон сартайдаа л хүмүүсийн хэлсэн зүйлсийг номын зурагнаас олж зааж чаддаг байсан бол ой зургаан сартайдаа цагаан толгой цээжилж, харин хоёр настайдаа уншиж эхэлжээ. Түүнчлэн бяцхан охин бүх тоог цээжээр мэддэг гэнэ.
Ингээд Ислагийн эцэг эх нь өндөр IQ-тэй хүмүүсийн нийгэмлэгт элсэхийг хүсэгчид өгдөг шалгалтад охиноо оруулахаар шийджээ. Анхлаад мэргэжилтнүүд хүүхдийн нас хэт бага тул татгалзсан хариу өгсөн ч эцсийн дүнд зөвшөөрч шалгалт аван, улмаар охиныг нийгэмлэгт гишүүнээр бүртгэсэн байна. Одоо Исла гурван настай, цэцэрлэгт явдаг. Математик, зураг, унших дуртай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |