ОХУ 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр Украин руу халдсанаас хойш хохирол ихээхэн амсаж, бие бүрэлдэхүүний нөөцөө бүрдүүлэхийн тулд 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Энэ үеэс хойш дайчлагдсан эрсийн ар гэрийнхэн эрчүүдийг буцаахыг шаардан олон удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв.
Энэ удаад дайчлагдсан эрсийн ар гэрийнхэн автомашины флэшмоб зохион байгуулсан талаар "Настоящее время" суваг мээдэлсэн байна. Тэд Украинд адйтаж буй эр нөхөр, төрөл төрөгсдийг нь эргүүлэн авчирахыг шаардсан зурагт хуудас машиныхаа цонхон дээр наасан байна. Ийнхүү шаардсан үгсийг бичихдээ ОХУ-д цэргийн ажиллагааг бэлгэдэж буй V, Z үсгүүдийг кирилл В, З үсэгний оронд ашиглан "Vерните мужа!" (Нөхрийг минь эргүүлж өг), "Vерните Zятя!" (Хүргэнийг минь эргүүлж өг) хэмээн бичжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө дайчлагдсан эрчүүдийн ар гэрийнхэн хугацаагүй дайчилгааг эсэргүүцэн, төрөл төрөгсдийг нь гэрт нь эргүүлэн авчирахыг шаардсан эсэргүүцлийн бичиг, цахим өргөдөл гаргасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |