"Sex and the City" цувралын Мирандагийн дүрээр олны танил болсон жүжигчин Синтия Никсон Газын зурвасыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Цагаан ордны гадаа жагсаж буй идэвхтнүүдийн эгнээнд нэгджээ. Тэд Газын зурваст нэг мөр гал зогсоохыг уриалж, өлсгөлөн зарласан талаар The Times of Israel сонин мэдээлсэн байна.
Газын зурваст Израилын цохилтын улмаас олон мянган энгийн иргэн амиа алдаж байгааг эсэргүүцэхэд энэ арга хэмжээ чиглэгдсэн гэж Синтия Никсон өгүүлсэн байна. Газын зурваст амиа алдсан хүний тоо Афганистанд АНУ дайн хийх үед амиа алдсан хүмүүсийн тооноос ч их байгаа, түүнчлэн энэ бүс нутаг өлсгөлөнгийн ирмэг дээр байна гэж Никсон мэдэгджээ.
Хэдийгээр сөргөлдөгч талууд тохиролцоонд хүрч, түр хугацаанд гал зогсоон, ХАМАС-т олзлогдсон хүмүүсээс чөлөөлж, Газын зурвас руу хүмүүнлэгийн цувааг оруулах ажлыг идэвхжүүлсэн ч Цагаан ордны гадаа өлсгөлөн зарласан идэвхтнүүд эсэргүүцэл илэрхийлсэн хэвээр байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |