Израилын бөмбөгдөлтийн улмаас Газын зурваст 250 мянган барилга сүйджээ

Израилын бөмбөгдөлтийн улмаас Газын зурваст 250 мянган барилга сүйджээ

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, 1300 гаруй хүнийг хөнөөж, 240 орчим хүнийг барьцаалсны хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсэн. 

 

Ийнхүү сар гаруйн хугацаанд агаараас цохилт өгсний улмаас Газын зурваст 50 мянган барилга бүрэн сүйдсэн талаар Газын зурвасын Засгийн газар мэдэгдсэнийг Maan агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 50 мянган барилга бүрэн сүйдсний дээр 250 мянган барилга хэсэгчлэн нуржээ. 

 

Өмнө нь Европын холбооны Гадаад бодлогын албаны тэргүүн Жозеп Боррель мэдэгдэл хийхдээ, Газын зурваст орон сууцны 40 хувь нь сүйдэж, 12 мянган хүн амиа алдсан хэмээн онцолж байв. Харин Палестины тал амиа алдсан хүний тоо 15 мянгыг давсан гэж мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ