Хималайд гүүр барих ажлын үеэр хонгил нурж, гарах гарцгүй олон хоносон барилгачдыг аврах ажиллагаа амжилттай дуусчээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:30 (Улаанбаатарын цагаар 23:30 цагт) 41 барилгачныг нурангиас эсэн мэнд гаргасан гэж Уттаракханд мужийн Засгийн газар мэдэгджээ. Барилгачид 17 өдрийн туршид нурангин дор байсны эцэст ийнхүү аврагдаж байгаа юм.
Хэдийгээр нуранги болж, барилгачид гарах газаргүй болсон ч ойролцоогоор хоёр километр урттай, 8,5 метр өндөртэй хэсэг зайд барилгачид гацсан тул хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Тэднийг аврах ажил осол болсон өдрөөс л эхэлсэн бөгөөд газрын бүтцээс шалтгаалж өрөмдлөгийн ажилд хүндрэл учирж, энэ хугацаанд хонгил руу оруулсан хоолойгоор барилгачдыг хоол хүнс, хүчилтөрөгч, усаар хангаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |