Францад ойд тамхи татахыг хориглоно
2023-11-29

Францын Эрүүл мэндийн сайд Орельян Руссо тамхитай тэмцэх үндэсний төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ төлөвлөгөөнд тусгаснаар, Францын наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад тамхи татахыг хориглоно гэж Ройтерс дамжуулсан байна.  

 

Эрүүл мэндийн сайдын өгүүлснээр, 2030 он гэхэд Францад тамхи татдаггүй залуу үеийг хүмүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ийм зорилгоор 2024 онд тусгай хууль боловсруулан батлаж, тамхитай тэмцэх хөтөлбөрийг тамхин бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэх, тамхи хориглох зэрэг хоёр чиглэлээр хэрэгжүүлэх юм байна. Мөн тамхи татахыг хориглосон газруудын жагсаалтыг өргөжүүлж, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар, ой болон бусад олон нийтийн газарт тамхи татахыг хориглох гэнэ. 

 

Францын эрх баригчид залуус тамхи татах хорт зуршилд татагдах байдлыг бууруулах үүднээс бүхий л төрлийн тамхин бүтээгдэхүүн болон электрон тамхийг брендийн логогүй, нэг жигд савлагатаай болгохоор зэхэж байгаа аж. Ийнхүү дараагийн шийдэмгий алхам хийх болсон нь хорт зуршлаас үүдэлтэйгээр жил бүр олон мянган хүн амь насаа алдаж байгаатай холбоотой юм байна.

 

Франц улсад нас баралтын гол шалтгаануудын нэг нь тамхи байсаар байгааг Руссо онцолсон бөгөөд жил бүр энэ хорт зуршлын улмаас Францад 75 мянган хүн нас бардаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-11-30