ХАМАС, Израил сар гаруйн хугацаанд дайтсаны эцэст дөрөв хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Даваа гарагт дууссан энэ завсарлагыг дахин хоёр өдрөөр сунгасан ч Израилын тал гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байгаа талаар Аль-Жазира мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газа хотын баруун хэсэгт буун дуу, дэлбэрэх чимээ гарч байгаа гэнэ. Израилын цэргүүд Хан-Юнис, Рафах хэсгээс Газын зурвасын өмнөд хэсэг рүү гал нээсэн гэсэн мэдээллийг Аль Арабия суваг ч дамжуулжээ.
Аль Арабия сувгийн сурвалжлагчийн мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн анхны тохиолдол нь энэ биш гэнэ. Түүний өгүүлснээр, Израилын цэргүүд Бич хуаран болон Шейх Радван дүүрэгт ч гал нээсээр байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |