БНХАУ Тайваньтай энхийн замаар нэгдэх өргөн боломжийг олгоход бэлэн, гэхдээ "Тайванийн тусгаар тогтнол"-д чиглэгдсэн "салан тусгаарлах үйл ажиллаагаг тэвчихгүй" гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхэлсэн газрын төлөөлөгч Чэнь Биньхуа мэдэгджээ. Энэ мэдэгдэл нь Тайванийн аралтай холбоотой цэргийн ажиллагааны төлөвлөгөө Бээжинд байхгүй гэсэн Тайванийн Ардчилсан намынхны мэдэгдэлд өгсөн хариу аж.
Чэнь Биньхуагийн өгүүлснээр эх газрын Хятад Тайванийн тусгаар тогтнолыг тэвчихгүй, гар хумхин суухгүй гэнэ. Тэрбээр ийм мэдэгдэл хийхдээ Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд энхийн бус арга хэрэгсэл болон бусад шаардлагатай арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлж болно гэж заасан хуулийг иш татжээ.
"Тайванийн тусгаар тогтнол" гэдэг нь дайныг илтгэнэ гэдгийг цохон тэмдэглэмээр байна" хэмээн Чэнь онцолжээ. Мөн Тайванийн оршин суугчдыг тусгаар тогтнолын эсрэг зогсож, хоёр талын хооронд харилцааг энхийн замаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэн, арлын ойролцоо хэдэнтээ цэргийн сургуулилалт хийж байв. Тэр дундаа наймдугаар сард Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчин тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах хүчинд ноцтой сэрэмжлүүлэг өгөх зорилгоор цэргийн сургуулилалт хийж байсан юм.
Уншиж байна |