Туркийн далай тэнгис эргээ хальж, аадар бороо, хүчтэй салхи шуурга Туркийн нийт нутгийн гуравны нэгийг хамарчээ. Энэ талаарх мэдээллийг Аналоду агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, аадар борооны улмаас Туркэд гудамж талбай усанд автаж, тээврийн хөдөлгөөн саатаж эхэлжээ. Байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдаж, тус улсын гамшигт нэрвэгдюсэн бүсүүдэд цаг уурын аюултай үзэгдлийн шар болон улбар шар түгшүүрийг зарлажээ.
Анталья хотын зах орчмоор хүчтэй салхины улмаас далай давалгаалж, гудамж талбай усанд автсан тул тээврийн хөдөлгөөн саатж байгаа гэнэ. Байгалийн гамшигт хамгийн иэхэр өртсөн нь Измир бөгөөд энд хур тунадас ихээр орсны улмаас далай эргээсээ хальжээ. Хотын даргын мэдэгдсэнээр сүүлийн 80 жилд ийм үзэгдэл тохиож байгаагүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |