Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, 1400 орчим хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаалснаар Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн.
ХАМАС-ын үйлдлийн хариу болгож Израил Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байв. Израил ХАМАС-т дайн зарлаж, энэ бүлэглэлийг бүрэн устгах хүртэл байлдааны ажиллагаагаа зогсоохгүй гэж мэдэгдэж байлаа. Гэсэн ч алан хядагчдын эсрэг хийж буй энэ дайнд энгийн иргэд олон мянгаараа амиа алдаж байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 10 дугаар сарын долооны өдрөөс хойш Газын зурваст амиа алдсан хүний тоо 15 мянгыг давсан байна. Хохирогчдын 6,15 мянга нь хүүхэд, 4000 нь эмэгтэйчүүд гэж Газын зурвасын эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр Аль Жазира суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурваст өгсөн Израилын цохилтын улмаас 207 эмнэлгийн ажилтан, иргэний хамгааллын 26 ажилтан, 70сэтгүүлч амиа алдсан байна. Түүнчлэн 36 мянга гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэнээс 75 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |