"Шулам" гэж буруутгагдан цаазлуулсан эмэгтэйчүүдийг цагаатгахаас татгалзжээ
2023-11-28

Одоогоос 400 жилийн өмнө буюу XVI-XVII зууны хооронд "шулам" гэж буруутгагдан цаазлуулсан эмэгтэйчүүдийг цагаатгах хуулийн төслийг өнгөрсөн онд  Шотландын парламентын гишүүн Натали Дон боловсруулж байв.

 

Гэсэн ч Натали Доныг сайдын албан тушаалд томилсон тул Парламентын журмын дагуу 400 жилийн өмнө цаазлуулсан эмэгтэйчүүдийг цагаатгах тухай хуулийг эгүүлэн татсан байна. Энэ улсад 1563-1736 оны хооронд 4000 орочим эмэгтэй ид шид ашигласан хэрэгт буруутгагдан тамлуулж, цаазлуулж байсан гэх түүхэн баримт байдаг бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээх хууль санаачилж байсан ч ийнхүү талаар болжээ.

 

Энд дуулгахад, дундад зууны үед шулмын ав гэж нэрлэгдсэн их аян өрнөж, Европын олон оронд эмэгтэйчүүдийг ид шид хэрэглэсэн шулам хэмээн буруутгаж, дүүжлэн шатааж байсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд шулам хэмээн буруутгагдаж байсан эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээх тал дээр тодорхой алхмуудыг хийж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд Массачусетс муж саяхныг хүртэл цагаатгагдаагүй байсан Элизабет Жонсоныг албан ёсоор өршөөсөн байна. Мөн өнгөрсөн онд Шотландын засгийн газар олон зууны өмнө цаазлуулсан мянга мянган эмэгтэйчүүдээс албан ёсоор уучлалт гуйж байлаа. Шотландад XVI-XVIII зуунд 4000 орчим хүн шид хэрэглэсэн хэмээн буруутгагдаж, тэдний 2500 нь цаазлуулж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин
жинхэнэ амилссан шулам монголын ИХ-д байна. тэднхий хийж байгаа нь яг л шулмас гэдгийг баталж байна.
2023-11-28