Хойд Солонгосын хиймэл дагуул Пентагоны зургийг авчээ

Хойд Солонгосын хиймэл дагуул Пентагоны зургийг авчээ

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул амжилттай хөөргөсөн талаараа мэдэгдэж байсан. Энэ хиймэл дагуул Пентагоны зургийг авсан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Маллигён-1" тагнуулын хиймэл дагуулын авсан, Цагаан ордон, Пентагоны зургуудтай Ким Жон Ун танилцсан гэнэ. Агаар сансрын техникийн улсын ерөнхий газрын дэргэдэх Пхеньяны нийтлэг хяналт, зохицуулалтын төв 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө тус улсын удирдагч Ким Жон Унд илтгэж, энэ илтгэлдээ 11 дүгээр сарын 27-ны 23:35 цагт авсан Америкийн Норфолк цэргийн баазын зураг, 23:36 цагт авсан Цагаан ордон болон Пентагоны зургуудыг хавсаргасан гэж эх сурвалж онцолжээ. 

 

Үүнээс өмнө, 11 дүгээр сарын 27-ны 09:17 цагт авсан Гуам дахь Америкийн агаарын баазын гэрэл зургийг үзүүлсэн гэнэ. Түүнчлэн 11 дүгээр сарын 25-ны үдэш авсан, Италийн нийслэлийн зурагтай ч БНАСАУ-ын удирдагч танилцсан гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Айлын хүүхдүүд пуужин хийж тоглоод хадны мангааг айлгаж л байдаг.Манай хэд хүүхдийн будсан хуучин машинд хууртагдаад л.
2023-11-28