Энэ сарын 26-ны өдөр Хойд Солонгост муж, хотуудын ардын хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өнгөрсөн талаар Солонгосрын Цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сонгуулиар орон нутгийн болон мужийн түвшний ардын хурлын нийт 27 858 гишүүнийг сонгожээ. Сонгогчдын 99 хувь нь нэр дэвшигчдийг дэмжиж, 0,9 хувь нь л эсрэг санал өгсөн гэнэ.
Сонгуулийн ирц 99,63 хувь байсан гэх бөгөөд хилийн чанадад байгаа хүмүүс сонгуульд оролцоогүй аж. Санал өгөхөөс татгалзсан хүний хувь 0,000078 хувь байсан гэж Хойд Солонгосын Сонгуулийн төв хороо мэдэгдсэн байна. Энэ сонгуульд Ким Жон Ун оролцож саналаа өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |