Эвлэрлийн хүрээнд Израил 30 хүүхдийг суллажээ
2023-11-28

ХАМАС, Израил сар гаруй хугацаанд дайтсны эцэст тохиролцоонд хүрч, ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг Израилд хоригдож буй палестин иргэдээр солилцохоор тохиролцсон. Улмаар өнгөрсөн баасан гарагаас энэ тохиролцоо хэрэгжиж, талууд олзны хүмүүсийг хоригдлуудаар суллах ажлыг эхлүүлсэн юм. 

 

Улмаар 11 дүгээр сарын 27-ны өдөр Израилын тал тохиролцооны хүрээнд Палестины гурван эмэгтэй, 30 хүүхдийг сулласан байна. Тэд Израилын шоронгуудад хоригдож байсан бөгөөд хэлэлцээрийн дөрөв дэх шатны хүрээнд тэднийг сулласан гэж Аль-Жазира суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Палестины хоригдлуудыг суулгасан автобусыг Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн бригад дагалдан явж, Иордан голын Баруун эрэгт байрлах Рамаллад ирсэн байна.

 

Эргэн сануулахад, ХАМАС, Израил гэсэн сөргөлдөгч талууд Египет, Катарын зуучлалтайгаар Газын зурваст дөрвөн өдрийн туршид хүмүүнлэгийн эвлэрэл эхэлсэн талаар 11 дүгээр сарын 22-ны өдөр талууд мэдэгдэж байв. Энэ тохиролцооны дагуу Газын зурваст олзлогдсон, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс бүрдсэн 50 хүнийг Израилын шоронд хоригдож буй өсвөр насныхан болон эмэгтэйчүүд гэсэн 150 хоригдлоор солилцохоор болсон юм. Эвлэрэл Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын 24-ний 103:00 цагт эхлэж, мөн өдөр эхний ээлжийн олзны хүмүүсийг суллаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин