Улаан загалмай: ХАМАС олзны хүмүүсийг тэргүүн шугамд байлгаж байна
2023-11-28

ХАМАС байлдаан явагдаж байгаа газарт олзны хүмүүсийг байлгаж байгаа нь хүмүүсийг суллах ажлыг ихээхэн хүндрүүлж байна гэж Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгч Фабрицио Карбони РБК агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

 

"Олзны хүмүүсийг байлдааны талбарт, тэргүүн шугамд байлгаж байна. ийм зүйл байж болохгүй. Дэлхийн бусад сөргөлдөөнийг жишээ татвал, сөргөлдөгч талууд олзны хүмүүсийг байлдааны талбарт биш аюулгүй бүсүүдэд байлгадаг, ингэснээр Улаан загалмайн хорооныхон тэдэнтэй уулзаж чаддаг. Харин ХАМАС байлдааны талбарт байлгаж байгаа нь бидний ажлыг ихээхэн хүндрүүлж байна" гэж Карбони мэдэгджээ. 

 

Түүнчлэн ХАМАС Улаан загалмайн нийгэмлэгийнхнийг олзны хүмүүстэй уулзахыг татгалзсан, түүнчлэн Израиль ч тус улсын шоронд байгаа палестинчуудтай уулзахыг зөвшөөрөөгүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Израил, ХАМАС-ын тохиролцооны хүрээнд олзны 11 хүнийг суллаж, Израилын талд шилжүүлэн өгчээ. Үүний хариуд Израилын тал 33 палестин хоригдлыг ХАМАС-т хүлээлгэн өгөх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин