Нийтийн тээврийн автобусны элэгдлээс үүдэн гарч буй асуудлууд сүүлийн үед хотын үе үеийн удирдлагуудын толгойны өвчин болж байна. Арайхийж хөрөнгө мөнгөө шийдэж, тендер зарлаад автобус оруулж ирсэн ч тэр нь хуучин байж олон нийтийн зэвүү дургүйг зэрэг хүргэнэ гээч үйл явц өрнөв.
Үүнээс үүдэн нийслэлийн удирдлагын ба бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Харин шинэ удирдлагын баг ажилдаа оронгуутаа автобусны тендер зарласан. Монголын нэг гадаадын дөрвөн компани тендерт оролцохоор саналаа ирүүлээд байна. Тэгэхээр удахгүй нийслэл 600 автобусаар парк шинэчлэлт хийнэ гэсэн үг.
Үүнээс өмнө хэдэн хуучин автобусаа "онд оруулах" их ажил нийтийн тээврийн салбарынхны толгойны өвчин болж байна. Тэгвэл Зорчигч тээврийн нэгтгэлээс дугуй худалдана авахаар тендер зарласан байна. Тендерийн баримт бичигт тусгаснаар нийт 362 сая төгрөгөөр 420 ширхэг дугуй худалдан авахаар төлөвлөжээ.
Уншиж байна |