БНСУ-д нохойн мах хоригловол фермерүүд хоёр сая нохой сул тавина гэж сүрдүүлжээ
2023-11-28

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нохойн мах идэх, худалдахыг хориглосон хуулийг ирэх  онд батлахаар зэхэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хуулийн төсөлд тусгаснаар нохойг нядлах, нохойн махыг зарахыг хориглох бөгөөд 2027 оноос эхлэн дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа аж. Харин Өмнөд Солонгосын фермерүүд нохойн махаар хийсэн хүнсийг хориглох тухай энэ хуулийн төслийг эсэргүүцэж эхэлсэн байна.

 

Махны зориулалтаар нохой үржүүлдэг фермерүүд болон нохойн махаар хоол хийдэг зоогийн газруудын эзэд Парламентын ордны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, нохойн мах хориглосон хуулийн төслийг батлахгүй байхыг шаардсан талаар Ройтерс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцэгчид бизнесээ хамгаалж үлдэхийн тулд ямар ч арга хэрэглэхэд бэлэн хэмээн мээдгдсэний дээр нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хоривол Сөүлийн гудамжинд хоёр сая нохойг сул тавина хэмээн сүрдүүлсэн байна. 

 

Хууль батлагдсанаар махны чиглэлээр нохой үржүүлдэг фермийн эзэд, эдгээртэй холбоотой махны үйлдвэр, нохойн махаар хоол хийдэг зоогийн газрын эздийг бизнесээ хааж, өөр үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулж санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Өмнөд Солонгост одоо нохой үржүүлгийн 1150 ферм, 34 бой, 219 дистрибьютер компани болон нохойн махаар хоол хийдэг 1600 зоогийн газар байдаг аж.

 

Өмнөд Солонгост нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-28