Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2023” арга хэмжээний “Шилдэг тогтвортой хөгжлийн менежмент” номинацийн шагналыг ипотекийн хоёрдогч зах зээлийг олон улсын жишгийн дагуу монголд амжилттай нутагшуулан, хөгжүүлж буй “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК хүртлээ.
Монголын Ипотекийн Корпорацийн үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 12 зорилтыг шууд ба шууд бусаар хэрэгжүүлэхэд чиглэн ажилладаг бөгөөд 2021 оны 10-р сард ТоС холбоонд үндсэн гишүүнээр элссэн. Өнгөрсөн хугацаанд компанийн суурь ойлголтыг хүртээмжтэй түгээх улмаар чадавх бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарч, тогтвортой байдлыг хэрэгжүүлэх цар хүрээг тодорхойлох зорилгоор судалгаа болон суурь үнэлгээнүүдийг хийх, тогтвортой байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх болон ТоС-ийн зарчмуудыг байгууллагын соёлд нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Удирдлагын түвшний манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор ТУЗ-ийн дэргэд Тогтвортой хөгжлийн хороог байгуулж, БОНЗ-ын тайлагналыг сайжруулах зорилгоор дотоод тайлагналын системийн хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн 2021 онд компанийн үнэт зүйл, стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн тодорхойлж, тогтвортой хөгжил, БОНЗ-ын чиглэлээр баримтлах чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтуудыг тодорхойлон, биелүүлж ажиллаж байна.
Монголын Ипотекийн Корпорацийн нь 2006 онд олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааны олон улсад үлгэр жишээ болсон. Сүүлийн 10 жилийн турш амжилттай хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн үр дүнд 115 мянга иргэн орон сууцтай болж, үүнээс 37 хувь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж буй бодит үр дүн юм.
Уншиж байна |