УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХӨСҮТ-ийн мэдээллийг сонсож, шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн барилгын асуудлаар асуулт асууж, тодруулав.
Өвөлжилт, мах бэлтгэл, шатахуун нийлүүлэлт, эрчим хүчний хамгамжийн асуудлаар гишүүдээс ирүүлсэн асуултын хүрээнд УИХ-ын чуулганы пүрэв гараг буюу /2023.11.30/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын мэдээлэл сонсохоор чиглэл болголоо" гэлээ.
Уншиж байна |