“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдана. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудах юм.
Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоогоор "Нүүрсний хулгайн" гэх хэргээр хоригдож байгаа Б.Ганхуягийн нэрийг гэрчээр дуудахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Уншиж байна |