Ерөнхий сайд хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзаж байна
2023-11-27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна.

 

 

Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ажиллаж буйг мэдээлж, санал хүсэлтийг сонсон гарц шийдлийг ярилцаж байна.

 

Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц. Рэнчинсэнгээ: Ургамал хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монгол улсад тариалангийн эдэлбэр газрын 80 хувийг улаан буудай эзэлж байна. Цаашид таримлын нэр төрлийг олшруулбал үр ашгийн хувьд ч, байгаль орчиндоо ч ашигтай байна. Энэ мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй байна.

 

 

Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Импортын барааны босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол өндийж байгаа үндэсний үйлдвэрлэл буцаад унана. Болж бүтэхгүй хуулиуд байна. Жишээ нь Тендерийн хууль. Дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?

 

 

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна. Түүхий мах экспортод гаргахад бид бэлэн байна. Шаардлагатай стандартыг яаралтай баталж өгмөөр байна. Зөв зүйл дээр, зөв бодлого дээр улс төрийн намууд улс төржилгүй хамтарч ажилламаар байна.

 

“Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Д.Ангар: Импортын татварын бодлого чухал байна. Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй. Иймээс цаашид ч импортын татварын бодлого маш чухал байна.

 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
rer:
Уул нь ингэж цаг үрж уулзаж байх шаардлаггүй л юм. Асуудлууд тодорхой л байж байдаг. Эдийн засаг, хөгжлийн яам үйлдвэрлэлийн болон худалдааны газаруудтай болж үйлдвэрлэлийг дэмжих бодлого, худалдааны алдагдлыг нөхөх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ёстой юм. Төрийн ажил лоозогносон, хариуцлагаас зугатах маягатай болоод удаж байна. Өөрөөр хэлбэл ажил санаачлахаар заавал хууль батлуулах тэрийг боловсруулах гэх мэт хүнд суртал ихтэйгээс хүмүүс гөлийгөөд зүгээр эс үйлдэл гаргадаг болоод бас удаж байна. Шалтгаан бол ерөөсөө л энэ. Иймд төрийн албыг зөвлөх үйлчилгээ болгомоор байна. Тодорхой ажлуудыг зөвлөх үйлчилгээгээр хийлгэдэг. Мөн жил бүр төсөв баталж тэрэндээ баригддаг бас тендерийн хуулийг бүх нийтээр мөрддөг байдлыг болих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл Доржийн технологийн компанид татварын систем хөгжүүлэх 5 жилийн хугацаа олгож Дорж ажиллах хүчнээ барьж байх хөгжих боломжийг олгох ямар ч бодлого алга. Хийх зүйл их байна аа.
2023-11-28
AX NART UILCHILCHN SEXSYG ZYGAATSX80955877
2023-11-27
SEXSDI80955877
2023-11-27