Чехэд түүхэн дэх хамгийн том ажил хаялт зарлана
2023-11-27

Чехэд 11 дүгээр сарын 27-ны өдөр тус улсын түүхэн дэх хамгийн том ажил хаялтыг зарлана гэж Чехийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо мэдэгдсэнийг РБК дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ажил хаялтад фирм, үйлдвэрүүдийн нэг сая орчим ажилтан, бага, дунд сургуулийн багш нарын 70 хувь нь оролцох юм байна. Ийм ажил хаялт зарласнаар Чех дэх эдийн засгийн нөхцөл байдлыг эргэн харахыг Засгийн газраас шаардана гэж үйлдвэрчний эвлэл мэдэгджээ. 

 

Түүнчлэн иргэдтэй харилцахгүй, нийгмийн шаардлагыг сонсохгүй байгаа эрх баригчдад ажил хаях замаар дохио өгнө гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Чeх рүү ажилд зуучлалдаг компани мэдэж байгаа юм уу.Монголоос их хүн гаргаж байгаа биз дээ.
2023-11-28
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
2023-11-27
Зочин:
Хуурамч ардчиллын дүр төрх
2023-11-27