ХАМАС-ын халдлагаар эцэг эхээ алдсан дөрвөн настай охин олзноос суллагджээ
2023-11-27

ХАМАС бүлэглэл ням гарагт сулласан олзны хүмүүсийн дунд Израил, АНУ-ын иргэншилтэй дөрвөн настай Эбигэйл  охин суллагджээ. 

 

Бяцхан охин суллагдахаасаа хоёр хоногийн өмнө дөрвөн нас хүрсэн бөгөөд ХАМАС Израил руу халдах үед Эбигэйлийн гэр бүл байсан суурин хамгийн түрүүнд халдлагад өртөж, охины аав ээж, алан хядагчдын гарт амиа алдсан аж. Харин түүний хоёр ах болох 9, 6 настай хүүхдүүд бие засах газарт нуугдаж, аврах албаныхантай холбогдож чадсаны ачаар амьд гарсан бол охин алан хядагчдад олзлогджээ. 

 

Охин алан хядагчдын олзонд 50 гаруй хоног байсны эцэст ХАМАС, Израилын тохиролцооны хүрээнд суллагдсан эхний ээлжийн хүмүүсийн бүрэлдэхүүнд багтаж, Израилд очсон байна. Түүнийг авга ах нь угтан авчээ. Эбигэйл ХАМАС-ын олзноос суллагдсан анхны АНУ-ын иргэн болсон бөгөөд Америкийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ охины эр зоригийг магтаж, түүнчлэн дөрөвхөн настай бяцхан охин эцэг эхээ нүдэн дээрээ алдаж, олзлогдсон нь ХАМАС-тай хийх дайны шалтгааныг зөвтгөж байгаа хэмээн онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин