Оросын таван муж дроны халдлагад өртжээ
2023-11-27

Ням гарагт ОХУ-ын Москва, Тульс, Калуга, Брянск, Смоленкс гэсэн таван муж дроны халдлагад өртжээ. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

Тодруулбал, 11 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 11 дроныг, ням гарагийн өглөө есөн дроныг агаараас эсэргүүцэн хамгаалах комплексоор устгажээ. 

 

Москва хот руу ч олон тооны дроноор халдах оролдлого гарсныг таслан зогсоосон, бүх дроныг устгасан гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна. Нийтдээ таван дроныг амдан устгажээ. Дроны халдлагын улмаас Москвагийн "Внуково" болон "Домодедово" нисэх буудлууд дээр онгоц хүлээн авах, илгээх ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн Шереметьево нисэх буудал дээр нийт 30 нислэгийг цуцалжээ. 

 

Тульск мужид хоёр дроныг амдан устгасан бол тэдгээрийн нэг нь удирдлагаа алдаж, олон давхар сууц мөргөн дэлбэрсэн байна. Үүний улмаас гурван байрны цонх хагарч, нэг оршин суугч хөнгөн гэмтсэн байна. Энэ хэргийн дараа тухай байрны бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Брянск мужид таван  дроныг амдан устгасан, байшин барилга, хүн гэмтээгүй бол Калуга муж руу халдсан дронуудыг мөн л амдан устгасан, хүн хохироогүй гэж Москва таймс мэдээлсэн байна. Мөн Смоленск муж дроны халдлагад өртсөн бөгөөд бүх дроныг амдан устгасан гэж мужийн захиргаа мэдэгджээ. 

 

Оросын таван муж руу дроноор халдсан нь Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын Ерөнхий газрын ажиллагаа байсан гэж тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар Украины хэвлэлүүд мэдээлсэн байна. Дронуудыг хөөргөсөн нь Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем бүрэн дүүрэн ажиллаж чаддаггүйг харуулсан гэж эх сурвалж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин