УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Асуулгатай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Эрх баригчид утааг яллаа гэсэн ч иргэд утаандаа хордсоор байна. 2019 оноос хойш хэчнээн иргэн угаартаж нас барсан бэ. Ипотекийн зээлийг гаргачихсан бол утаа тавин хувиар буурах боломж байсан байна. Ер нь үүнд чиглэсэн бодлого яг яаж явж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Баярболд: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлал шуурхай удирдлагын албанд 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ сарын арваннэгдүгээр сарын 12 цагийн байдлаар нийслэлийн 7 дүүрэг 15 аймагт 2674 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан 2196, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 419, одоо эмнэлэгт 2 хүн хэвтэж байгаа. Нас барсан хүн 57 байна.
Уншиж байна |