ХААН Банкийг Ази тивийн хамгийн нөлөө бүхий компаниудын нэгээр шалгарууллаа
2023-11-24

Тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагаар бүс нутагтаа манлайлж буй байгууллага, хувь хүмүүсийг жил бүр тодруулан өргөмжилдөг “The Asia Corporate Excellence & Sustainability Awards”-аас ХААН Банкийг Азийн хамгийн нөлөө бүхий компаниудын нэгээр шалгарууллаа.

 

 

Уг шалгаруулалтыг тогтвортой хөгжил, манлайллын чиглэлээр Ази тивийн хэмжээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг MORS групп 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд Ази тив дэх бизнесийн байгууллагуудын амжилтыг бүс нутагт тодотгон харуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тогтвортой манлайллыг төлөвшүүлэх, цаашлаад томоохон болон жижиг дунд бизнесүүд нийгэмдээ хэрхэн үнэ цэнийг бүтээж, хувь нэмрээ оруулж буйг үнэлэн тодруулдгаараа онцлогтой юм.

30 гаруй жилийн хугацаанд нийт харилцагч, ажилтнууд, хувьцаа эзэмшигчдэдээ бодит үнэ цэнийг бий болгосоор ирсэн ХААН Банк нь тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглал, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлд амжилт бүтээлээрээ ялгараад зогсохгүй үндэсний хэмжээний тэргүүлэгч, Монгол Улсын хамгийн хүчирхэг компани болон өргөжин тэлсээр байна.

“Тогтвортой хөгжилд манлайлагч” байх үнэт зүйлсийнхээ хүрээнд бид 2023 онд тогтвортой хөгжлийн чиглэлд олон шинэ санал, санаачилга гарган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг ногооруулаад зогсохгүй дотоод үйл ажиллагаагаа байгаль орчин, нийгэмдээ ээлтэй болгох зорилт тавьсан. 2023 оны хувьд онцлох гол үйл явдал бол 3-р сард Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд ногоон бонд гаргаж эх үүсвэр татан төвлөрүүлсэн нь банкны салбарын хувьд шинэ салхи татуулсан явдал байлаа. Мөн бид Монголын хөрөнгийн зах зээлд тун удахгүй ногоон бонд гаргахаар шаардлагатай бүх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ташрамд бидний үйл хэргийг өндрөөр үнэлж энэхүү шагналыг олгож байгаад туйлын таатай байна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр онцоллоо.

ХААН Банк 2018 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа нийцүүлэн ажиллаж, дэлхий дахины өмнө тулгамдаад буй дэлхийн дулаарлыг бууруулахад бизнесийн болон дотоод үйл ажиллагаагаараа хувь нэмэр оруулж ирсэн нь дээрх хүндтэй шагналыг авах суурь нөхцөл болсон  гэдгийг “The Asia Corporate Excellence & Sustainability Awards”-ынхан онцоллоо.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Passports, Visas, Driver's License, ID CARDS:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01