Дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг "Шинэ Хархорум" хотыг байгуулан хөгжүүлэх зорилго дэвшүүлсэн. Энэ зорилгын хүрээнд "Шинэ Хархорум" хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа
Тэгвэл хоёр өдрийн өмнө “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах инженер-геологийн судалгааны эхний ээлжийн ажлыг хийхээр тендер зарласан байна. Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр инженер-геологийн судалгааг хийх юм.
“Шинэ Хархорум” хот Өвөрхангай, Архангай аймгийн 189 га газрыг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй байхаар төлөвлөөд буй.Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар тусгасан байна.
Тэгвэл ийнхүү шинэ байгуулах ажил инженер-геологийн судалгаагаар эхэллээ.
Уншиж байна |